8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонины цэцэг өвчний тархалт буурахгүй байна

2016-08-16 15:27:00

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байна. Мөн буурахгүй байгааг аж. Цэцэг өвчний голомт хорио цээрийн Дундговь, Хэнтий, Төв, Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн зургаан аймгийн найман суманд үргэлжилж, өвчний голомтуудыг холбогдох байгууллагууд хяналтдаа авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж эхэлжээ. Түүнчлэн халдварт шүлхий, хонины цэцэг өвчний вакцины нөөц хангалттай байгаа хэмээн Мал эмнэлэг үржлийн газраас мэдээллээ. Өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, улмаар нэг голомтод зургаан малчин өрхийн 151  толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Улмаар гурван үхэр нь халдварт өвчнөөр үхэж, 16 үхрийг устгаж, нэг үхрийг зориудаар нядалжээ. Өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байгаа учраас ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж, нийт 145 мянган малд хоёр удаагийн вакцин тариад байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment