Өчигдөр Налайх дүүрэгт төмрийн үйлдвэрийн усан санд хүн живж нас баржээ. Тодруулбал: Налайх дүүрэгт байрладаг төмрийн үйлдвэрийн ажилчин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат эрэгтэй 19 настай А нь үйлдвэрийнхээ усан санд сэлж байгаад харамсалтайгаар хөл алдан живж нас барсан байна. Энэхүү хэрэгт гадны нөлөө байхгүй гэж Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдээллээ. Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт Сүхбаатар дүүргийн 12 хороонд оршин суух эрэгтэй 23 настай Б нь голын усанд хөл алдан живж нас баржээ. Энэхүү хэргүүдийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Хоёр хүн усанд осолдож, амиа алджээ
2016-08-17 10:52:45