8o
Улаанбаатар хот
mobile menu

Харуул хамгаалалтын машиныг нэгдүгээр эгнээгээр явуулж, шар маякыг сольж өгөх шаардлагатай гэв

2016-08-16 19:00:00

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон харуул хамгаалалтын компаниудын төлөөлөл, Замын цагдаагийн газар, Лезинзийн төвийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгээр гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын аюулгүй байдал, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учирч байгаа болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд  ШӨХТГ-н дарга Д.Мөнхтөр, ЦЕГ–ын харьяа лицензийн төвийн мэргэжилтэн хошууч Х.Баяржаргал, Замын цагдаагийн газарын хошууч А.Гомбосүрэн болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг харуул хамгаалалтын компаниудын төлөөлөл оролцсон юм. Мөн Хас харуул хамгаалалтын албаны захирал н.Эрдэнэ “Дуудлаганд очоод обьект шалгаад гараад ирэхэд машиныг ачаад явчихсан байдаг. Тэгээд журмын хашаан дээр очоод учраа хэлэхээр “Та нар зогсох газраа зогсоогүй. Тийм учраас ачлаа” гэдэг. Албаны машин дуудлагатай яваад шалгалт хийсэн гэж хэлсээр байхад ачаад байдаг. Ачилтын компани ачиж л орлогоо олж байвал болоо гэсэн хандлагаар ханддаг. Харуул, хамгаалалтынхан лицензийн төвөөс зөвшөөрлөө авч байгаа. Гэтэл зүгээр энгийн 570, 200, 470-ууд улаан, цэнхэр маяк хийчихсэн явдаг. Шөнө дуудлаганд явж байхад зогс гэдэг. Тэгээд зогсоогоод элдэв үгээр хэлж байгаад давхиад явчихдаг. Сүүлийн үед шөнө орой явахад хэцүү болсон. Чанга яригчаараа зогс гээд л заналхийлдэг. Машины дугаараар нь шалгуулахаар олддоггүй, байдаггүй. Лицензийн төвд сануулж хэлэхэд энэ олон маяктай машины зөвшөөрлийг яаж олгодог юм. Харин биднийг чанга яригчаар дуугарах л юм бол цагдаа ирээд хамаг юм хураагаад аваад явчихдаг. Үүнээс болж жолооч, хамгаалагч нар маякны төлбөрт орчихдог асуудал дуусахгүй байна. Бид нөгөө дуудлага авсан газраа хоёр, гуравдугаар эгнээ рүү орж гарсаар түгжирч явсаар цаг алдаад очиход “хэдийнээ хулгай нь орчихсон. Нус нулимсандаа холилдсон түгээгч, худалдагч нар л үлддэг” болоод байна. Эцсийн эцэст гэрээтээр ажиллаж байгаа дохиолол хамгаалалтын алба нь буруутан болж, бөөн төлбөрт унадаг. Одоо шар маяктай, нэгдүгээр эгнээгээр зорчих эрхийг л олгох хэрэгтэй байна” гэж өөрийн зовлон бэрхшээлээ хуваалцсан юм.


ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Энэ асуудал бол зөвхөн хамгаалалтын компаниудын асуудал биш. Цаана нь байгаа хүмүүсийн эд хөрөнгө, амь насны асуудал. Харуул хамгаалалтын компани бол нэгдүгээр эгнээтэй холбоотой санхүүгийн хэд хэдэн асуудал сөхөгдөж байна. Бүх компаниуд НӨАТ төлж байгаа, суутгал төлнө, нийгмийн, эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа. Мөн нэгдүгээр эгнээний торгууль төлнө, харилцагчаасаа мөнгө авдаг. Тэгэхээр ажлаа муу гүйцэтгэх буюу дуудлага өгөхөд түргэн шуурхай очиж чадаагүй бол авах ёстой төлбөрөө дутуу авдаг байх нь. Энэ ажил чинь буяны ажил болоод хувирдаг юм байна. Тиймээс бид энэ асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй байгаа нь харагдлаа.
Харуул хамгаалалтын шуурхай бүлгийн машин нэгдүгээр эгнээгээр явахгүй, дуут дохио ашиглаж болохгүй, хурдны хязгаарлалттай, гэрэл нь хуулинд заасан гэрэл биш замын засварт хэрэглэдэг гэрэл болохоор машин ч зам тавьж өгдөггүй чадамжгүй юм байна. Тэгэхээр ийм чадамжгүй машинтай ажил гүйцэтгэнэ гэдэг тун хэцүү. Энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстэй нийлж цаашдаа шийдэлд хүргэхийн тулд идэвхитэй хамтран ажиллая” гэлээ. Тус хэлэлцүүлгийн дараа Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хууль зүйн сайд, НИТХ, Стандартад хэмжил зүйн газар, Замын цагдаагийн газар, ЦЕГ-ын харьяа лицензийн төвд холбогдох албан шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлэхээр боллоо.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ed nart ene erh ogbol dalimduulaad ballanaa hereggui. ta nar hamgaalalt hiigeed bgaa yum baihgui
2016/08/17 202.72.245.122
  • Recent
  • Most Read
  • Most Comment