Баян-Өлгий аймгийн Алтай сумын багийн Засаг дарга, байгаль хамгаалагч, тусгай хамгаалалтай газрын улсын байцаагч Ш, Б, С нар, нутгийнхаа зарим иргэний хамт Ёлтын тусгай хамгаалттай газраас хүрэн баавгай агнасан талаар мэдээлэл гарсан. Монгол орны хэмжээгээр хүрэн баавгайн тоо толгойг одоогоор тогтоогоогүй байдаг ажээ. Уг сүрлэг амьтан “Улаан ном”-нд орсон, ховор амьтны жагсаалтад орсон учраас агнахыг хориглосон байдаг. Тэд өөрсдийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн учир шүүхээс тэдэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулж, зургаан сар хүртэлх хугацаагаар хорих ял оноогоод байв. Гэвч тэд “Баавгай бидэн рүү дайрсан учир бид аргагүй хамгаалалт хийж буудсан” гэж мэдүүлснээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Улаан номонд орсон хүрэн баавгай агнасан хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2016-08-17 14:08:43