8o
Улаанбаатар хот
mobile menu

Афганистан улсад үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ

2016-08-18 09:18:00

 

11:00 цагт: Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс НЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:20 цагт: Монголын цэргүүд ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.

13:00 цагт:  Австралийн Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Их Сургуультай хамтран Mongolia Update нээлттэй илтгэлийг зохион байгуулна. Хоёр жил тутамд болдог энэхүү арга хэмжээ нь анх удаагаа Монголд зохион байгуулагдах гэж байна. Тус Илтгэлд Австралийн онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Лангтри, БСШУ сайд Отгонбаяр, УИХ-ын гишүүн асан С.Оюун, Р. Амаржаргал, Монгол улсын нэртэй элчин сайдууд болох Ж. Энхсайхан Р. Болд блон ГХЯ зөвлөх О. Машбат зэрэг нэрт эрдэмтэн судлаач улс төрчид Монгол улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн талаар сонирхолтой илтгэлүүдийг олон нийтэд зориулан тавих юм. Илтгэл нь Бест Вэстэрн Туушин зочид буудлын 4 давхарын Сүлд Танхимд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment