
Сүүлийн үед эд зүйлсээ хулгайд алдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад олон бүртгэгдэж байна. Өчигдөр гэхэд Нарантуул зах дээр эд зүйлсээ алдлаа гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ.Тодруулбал, БЗД-14 “Нарантуул” ОУХТөвийн хүүхдийн гутал зардаг лангууны хэсэгт 08-р сарын 17-ны 15:37 цагийн үед эд зүйлээ алдлаа” гэсэн мэдээллийг авч шалгахад: ЧД-17. хороонд суух Ө /эм.24н/-ийн гар цүнхнээс 175,000 төгрөг, иргэний үнэмлэхтэй түрийвчийг ЧД-9. хороонд суух эмэгтэй У нь хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Бүр эмэгтэй хүн хулгайлсан байж. Тиймээс иргэдээ гадуур буюу олон хөлийн газраар явахдаа эд зүйлсдээ сонор сэрэмжтэй явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

