8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГХЭГ-ын дэд дарга, дөрвөн агентлагийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчид 6 минутын өмнө

2016-08-18 08:00:00

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүх, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг томилсон байна. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний газрын ажилд буцаан томиллоо. ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Бямбасүрэн  БНСУ, Их Британид менежментийн чиглэлээр, Малайз Улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.  2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 12 жил ажилласан. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөрөн 1988 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чинбат Мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй. Тэрээр 1999-2002 онд Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн төвд программист, 2003-2004 онд Япон улсын “Yamamoto” компанид программист, 2004-2008 онд “Бьютик Монгол” компанид программист, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, 2009-2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх  Улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжилтэй. 2000 онд “Зууны мэдээ” сонинд сэтгүүлч, 2003-2004 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төрийн ажилтан, 2004-2005 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын ерөнхий газарт менежерээр ажиллаж байсан. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ajilchin
Ene Oyunii umch ulsiin burtgeliin gazraa negtgevel negtgeed salgaval salgaad alban haagchdiin tsaling ni taviachee ur zeeltei alban haagchid chini buten 1 sar tsalingui ur zeelendee barigdlaa sh dee
2016/08/20 103.9.90.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment