8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургуулиудын орчинд эргүүл гаргана

2016-08-18 13:37:53

Энэ сарын 24-нөөс ирэх есдүгээр сарын 15-ны хооронд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн орчинд эцэг эх, цагдаагийн хамтарсан эргүүл гаргахаар боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилохыг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газарт даалгасан юм. Мөн эргүүлүүдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд тавих хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
surguuli orchim gemt hereg ih gardag tanhai huuhduud surguuliin huhduudig tarah ireh tsagar deeremdeh deerelheh hereg ih gardag daa.
2016/08/18 202.179.29.193