“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Т.Лхагвасүмбэрэл гэгч залуу бусдын дарамт шахалтанд орж амиа хорлосон уу, эсвэл хэн нэгэн санаатай амийг нь хохироогоод Хөвсгөл далайд хаясан уу гэдэг нь эргэлзээтэй төдийгүй, эл хэрэгт Ажлын хэсэг гарсан хэргийг шалгаж байгаа юм. Ар гэрийнхэн болон хамт ажилладаг хүмүүс түүнийг амиа хорлох хүүхэд биш, өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан. Тиймээс гадны нөлөөтэй амиа алдсан нь тодорхой. Хэргийн эзнийг замхруулалгүй хурдан шуурхай олж өгөхийг хүсээд байгаа юм. Тэгвэл ажилдаа сайн, шударга үнэнч, байгаль эх орноо хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулж, Монгол оронд тоо толгой нь цөөрсөн цоохор ирвэсийг нутагшуулах ажлыг гардан хийж байсан мундаг дайчин залуугийн гэгээн дурсгалд зориулж, эр зоригийг нь ард түмэнд үед сануулахын тулд гэрэлт хөшөөг нь босгохоор болжээ.