8o
Улаанбаатар хот
mobile menu

Махны экспортын хоригийг цуцаллаа

2015-12-08 16:10:00

Монгол Улсаас БНХАУ-д Суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр түүхий махны экспортын хоригийг цуцалсан тухай мэдэгдлийг ирүүлсэн байна. 2013 оноос БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамнаас хамтран тогтоосон түүхий махны экспортын хоригийг Монгол Улсын баруун таван аймаг /Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор/-ийн хувьд, тухайлбал, үхэр, хонины маханд тавьсан шүлхийн хоригийг цуцалсан байна. Одоо хоёр улсын мэргэжлийн байгууллагын хооронд протокол байгуулж, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээний загварыг баталгаажуулсны дараа хоёр талын худалдаа эхлэх боломж нээгдэх юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл