8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮЭ холбооноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

2016-08-18 15:23:58

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр, Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн яаралтай шийдвэрлэхүйц тулгамдсан асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад санал хүргүүлсэн байна. Гэвч уг саналыг хэрхэн шийдвэрлэж хэрэгжүүлэх талаар албан ёсны хариу ирүүлээгүй тул МҮЭ-ийн холбоо өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог яаралтай хуралдуулан, асуудлыг бодитойгоор хэлэлцэж шийдвэрлэхийг санал болгож мэдэгдэл хүргүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
280000 төрийн албан хаагчид
ҮЭ ийн тэмцэл үгүйлэгдэж бна. Цалин хасах нь зөв үү. ҮЭ яагаад дуу гарахгүй бна аа. Алтанцэцэг даргаа.
2016/08/18 202.9.41.68
Zochin
Shaardlaga dandaa hurguuleed ajil hereg boldoggui yum chin ingeh hereg. Bn uu
2016/08/18 202.9.40.114