8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол банк ард иргэд, аж ахуй нэгжүүдийг хөсөр хаяж “Стэнд бай”-д хамрагдах уу

2016-08-19 09:15:00

Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хурлаасбодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.  Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Бодлогын хүүг ингэж огцом нэмж байсан түүх өнгөрсөн хугацаанд байхгүй.

Монгол банкны мэдэгдэлээс харахад  Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа. Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.  Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална гэсэн байна. Тэгэхээр бодлогын хүүг нэмэх гэдэг нь банкуудад мөнгө дутагдаж зээлийнхээ хүүг нэмэгдүүлнэ, цаашлаад иргэд, аж ахуй нэгжид зээл өгөхгүй гэсэн үг юм.  Тодруулж, хэлбэл Арилжааны банкууд өөрт байгаа сул мөнгөө Төвбанкиндаа зээлүүлдэг хүү юм. Монголбанк арилжааны банкнаас байгаа мөнгийг нь долоо хоногийн хугацаатай зээлээд эргүүлж өгөхдөө 15 хувийн хүү бодож өгнө гэсэн үг. Төвбанкнаас бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкууд иргэн аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх шаардлагагүй болно. 

Эдийн засаг хямарсан үүнийг дагаад иргэдийн зээлээ төлөх чадвар муудаж, чанаргүй зээл ч ихэссэн. Ийм үед төв банк бодлогын хүүгээ нэмчихээр хөл дээрээ тогтож ядан байгаа иргэд, аж ахуй нэгжид хэн эрсдэлтэй зээл өгөх билээ.  


Төв банкны бодлогын хүүг нэмэгдүүлсэнийг хөрөнгийн зах зээлийн шинжээч нар бодлогын хүүг өсгөсөн банкинд ашигтай, харин ард иргэд болон аж ахуй нэгжид халтай. Бодлогын хүүг өсгөхөөр бүх банкны хүү дагаад өснө, хөрөнгийн биржид бонд гаргахаар төлөвлөж байсан 3 төсөл нам зогслоо гэсэн байна. Хүүгийн өсөлтөөр үнийн өсөлтийг барих нэг талдаа ашигтай ч нөгөө талдаа эдийн засаг хумигдах аюултай. Монгол банк гэнэт бодлогын хүүг 4.5 болгож нэмэгдүүлсэн нь ОУВС-гийн зөвөлгөөнөөр “Стэнд бай”-д хамрагдах гэж хэлж болно. 
“Стэнд бай” хөтөлбөр гэж юу вэ 


Олон Улсын Валютын Сангаас хэрэгжүүлдэг хөтөлбөр бөгөөд санхүүгийн асуудалд орсон гишүүн орнуудад хөнгөлөлттэй зээл олгож, богино хугацаанд хямралаас гаргах зорилготой. 


Манай улс 1991, 2009 онуудад тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүндрэлийг даван туулж байсан. Одоогийн хүндрэлээс гарах хамгийн бодитой гарц бол “Стэнд бай” хөтөлбөр хэмээн эдийн засагчид монголбанк дуу нэгтэй үзэж байна. Эцэст нь хэлэхдэард иргэд, аж ахуй нэгжээ хөсөр хаян байж “Стэнд бай” хөтөлбөрийг сонгох бололтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
zeeliihee xyy-g toloh durgui irged zeel avch yaadgiin zeeelgui hevtej bai za yu.
2016/08/19 202.179.29.218
  • Recent
  • Most Read
  • Most Comment