8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван мянган хүүхэд "Хүүхэд харах үйлчилгээ"-нд хамрагдах боломжтой

2016-08-19 09:19:47

Сонгинохайрхан дүүргийн X дугаар хорооны нутаг дэвсгэрт Хүүхэд харах үйлчилгээний төв байрладаг. Энэ төв гурван өрөө бүхий 60 м2 хэмжээтэй бөгөөд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр сард 350 мянган төгрөгөөр түрээсэлдэг ажээ.

Харин энэ талаар өнөөдөр Нийслэлийн боловсролын газраас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хүүхэд харах үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, "2016 оны нэгдүгээр сарын 1-нээс "Хүүхэд харах үйлчилгээний тухай" хууль хэрэгжиж эхэлсэн. Тав, зургаадугаар сард анхны хүүхэд харах үйлчилгээ амжилттай хэрэгжсэн тухай Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа хэлж байна.

Өнгөрөгч онд нийслэлийн хэмжээнд 765 хүүхэд харагчийг бэлтгэсэн. Үүнээс 389 хүүхэд харагч нь байрны дүгнэлтээ гаргаад үйлчилгээгээ эхлээд явж байгаа аж. Одоогийн байдлаар 1,885 хүүхэд "Хүүхэд харах үйлчилгээ"-нд хамрагдаад явж байгаа гэсэн судалгаа гарчээ. Есдүгээр сарын 1-н гэхэд гурван мянган орчим хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой ажээ.

Нийслэлийн холбогдох албаныхны зүгээс төрийн өмчит цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгааг харгалзан хувийн өмчит цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжиж ажиллахаа илэрхийлж байгаа юм. Мөн цаашид баригдах томоохон орон сууцны хороолол, оффисын барилгуудад дэргэдээ цэцэрлэг, сургуультай байх шаардлагыг тавьж ажиллах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл