8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-08-19 10:29:14

11:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.

10:30 цагт: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяа Стратеги судалгааны хүрээлэнд “Монгол-Солонгосын Стратегийн яриа, хэлэлцээр” сэдэвт хурал болно 

12:00 цагт: “Барилга орон сууц-2016” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд нээлтээ хийнэ.

11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цэцэрлэг, сургуулийн засварын ажилтай танилцана. 11:00 цагаас Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явцтай танилцахаас эхэлнэ.

09:00 цагт: “Азийн цусны ховор бүлэг” сэдэвт ОУ-ын хурал Монголд анх удаа зохион байгуулагдана. Хурал “Бишрэлт” зочид буудлын хурлын зааланд болно.

10:00 цагт: “Оном” сангаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл