Энэ сарын 17 буюу өнгөрсөн лхагва гаригт цагдаагийн албан хаагчид мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсан хэргийг илрүүлжээ. Уг үйлдлийг иргэн П хийсэн бөгөөд түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ оны долоо, наймдугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагийн ихэнх нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг эзэлж буй аж.
Мансууруулах ургамал түүсэн этгээдийг илрүүлжээ
2016-08-19 14:43:00