8o
Улаанбаатар хот
mobile menu

Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр

2016-08-20 12:10:00

Намрын тэргүүн сарын улаан бич сарын есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. 

  Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 05.56-19.55
Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Сэрэхүй 
Суудал: Мод
  Аргын тооллын 8 сарын 20, Сачир гараг. Билгийн тооллын 17, Шувуун хушуут одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл