8o
Улаанбаатар хот
mobile menu

РИО 2016: АНУ-ын баг тамирчид нийт 100 медаль авсан бол манай улс хоёр медаль хүртээд байна

2016-08-20 11:00:00

Бразилийн Рио-Де-Жанейро хотод 15 дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд медалийн эзэд мөн тодорсоор байна. Өчигдөр бахдан амжилт гаргаж монголынхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулсан жүдогийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа эх орондоо өчигдөр  өглөө ирлээ. Тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчинаа  Түүнийг ХХЕГ-ын удирдлагууд болон аав ээж, төрөл төрөгсөд, нутгийн зон олон монголчууд угтан авч баяр хүргэж, баяр талархалын үгийг харамгүй хүргэлээ. Манай улс одоогоор олимпоос хоёр медаль хүртээд байгаа бөгөөд медалийн буухиаг үргэлжлүүлэнэ хэмээн итгэж  байсан МУГТ С.Батцэцэг бэртэл гэмтэлийн улмаас төдийлөн амжилт гаргаж чадсангүй.

Гавъяат маань баруун мөрөндөө гэмтэлтэй ч дэвжээнд гарч нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт нигерийн бөх Блессинг Оборудудуг ялж хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Елена Пирожковатай барилдахдаа 1 оноогоор торгуулж хөлд нь сууж 2 оноо авч хожиж байхдаа баруун хөлд нь дутуу орж өрсөлдөгчөө ардаа гаргаж 2 оноо алдаж 2:3 онооны харьцаагаар ялагдлаа. Зуны олимпийн наадмыг үзэж, бөхчүүдээ дэмжин суугаа МЧБХ-ны ерөнхийлөгч, сумогийн их аварга Д.Дагвадорж цахим хуудсандаа сэтгэгдлээ бичжээ. Тэрээр П.Орхоны талаар “Зүгээр оноогоо авах байлаа. Бүхэл том оноонд шунав” гэсэн бол гавъяат С.Батцэцэгийн талаар "Мөр бага сага асуудал байгаа” гэсэн байна. Мөн "Эмэгтэй баг хэвэндээ байгаа нь харагдлаа. 4 жилийн циклээр дүнгээ тавиулж байна. Суурь бэлтгэл нэг ийм байна. Бүх зүйлийг шинээр эхлэх ёстой юм байна. Бүгдийн нойлоос” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн. Харин одоо дэлхийн улс орнуудыг ямар улс медалийн тоогоороо тэргүүлж байгаа талаар мэдээлэл хүргэе.


Нийт авсан медалийн тоогоор АНУ хол тасархай тэргүүлж байна.  АНУ 100 медаль, үүнээс 35 алт, 33 мөнгө, 32 хүрэл медаль хүртээд байгаа.
Дараагийн байранд БНХАУ-ын баг тамирчид 20 алт, 16 мөнгө, 22 хүрэл, нийт 58 медальтайгаар жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа бол Их Британийн тамирчид 22 алт, 21 мөнгө, 13 хүрэл медальтайгаар гуравдугаарт орж байна. Монгол Улсын хувьд нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 57-д бичигдээд байгаа юм.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment