16o
Улаанбаатар хот
mobile menu

“Хичээлийн шинэ жил-2016” нэгдсэн үзэсгэлэн худалдаа болно

2016-08-20 12:40:00

Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 10 гаруйхан хоног үлдлээ.
Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн“Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа болох гэж байна.

Тус үзэсгэлэн энэ сарын 20-ны бямба гаригаас эхлэн есдүгээр сарын 5-ны өдрийг дуустал зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Глобал Ивэнт ХХК хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр хүүхэд багачууд, залуучуудад зориулсан “3-ын эсрэг 3” сагсан бмбөгийн тэмцээн, Боловсролын үзэсгэлэн яармаг, шатар даамны тэмцээн, гар зургийн уралдаануудыг зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн аж ахуй нэгж, иргэд 9903-1800 утсаар холбогдох боломжтой. Иргэд та бүхнийг Хичээлийн Шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдаанд өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Мөн Цэрэндоржийн гудамжинд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа явагдана. Энэхүү худалдаа нь есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment