8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансууруулах төрлийн ургамал их хэмжээгээр түүж бэлтгэсэн этгээдүүдийг илрүүлжээ

2016-08-20 13:00:00

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс 2016 оны  долдугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын иргэн Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу Мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Шалгалтын явцад дээрхи этгээдүүдийн 3 нь давтан гэмт хэрэгт холбогдсон байна.

Мөн наймдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн П нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Дээрх хэргүүдийн сэжигтэн П, Т, Б нарыг ШШГЕГ-ын хорих 0461-р ангид сэжигтэнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эрүүгийн цагдаагийн газраас энэ оны 7, 8 дугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагийн ихэнх хувь нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг эзэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл