Өнгөрсөн пүрэв гаригт Оросын сөнөөгч онгоцууд Сирийн Алеппо хотод агаараас цохилт өгсөн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл уг агаараас цохилт өгсөнөөс үүдэн шархдсан хүүгийн зураг олон хүний зүрхийг шимшрүүлж байна. Тус агаарын цохилтны үеэр гурван хүн амиа алдаж, 12 хүн шархадсан байна. Харин тухайн хүүгийн хувьд нурсан барилга дороос аврагчид таван настай хүүг олжээ. Түргэн тусламж хүлээн суугаа, цусандаа будагдсан хүүгийн зургийг харсан иргэд хүүхдүүдийн эрхийг хамгаалахыг эрх баригчдаас шаардаж эхэлжээ.
Цусанд будагдсан хүүгийн зураг олон хүний зүрхийг шимшрүүлж байна
2016-08-20 13:30:00