8o
Улаанбаатар хот
mobile menu

Гонгор, Намсрай бурханы тахилга эхэллээ

2016-08-19 16:03:33

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд дэх Дашчойнпэл дацанд өнөөдөр буюу наймдугаар сарын 19-нд Гонгор, Намсрайн бумбаны их тахилга эхэлж байна. Бумбаны их тахилга жил бүрийн жил бүрийн намрын эхэн сард Гонгор, Намсрай, Дарь-Эхийн, Замбалын түүнчлэн лусын тэргүүтэн бумбуудыг уламжлал болгон тахидаг ажээ. Энэхүү ёслол нь гурван өдөр болох бөгөөд 09:00-16:00 цаг хүртэл өвөрмөц дэг жаягтай хурал номын үйл ажиллагаа явагдах юм.

Гонгор, Намсрай тэргүүтэн нь ертөнцийн тэнгэр хүмүүний хүслийг хангах, эд эдлэлийг арвитгах, үгээгүй ядуугийн зовлонг гэтэлгэх тангарагтай бурхад ажээ. Ялангуяа Гонгор бурханы зүүн мутартаа барьсан бумбыг хүслийг хангагч чандмань эрдэнэ гэж нэрлэдэг байна. Тиймээс энэ бурханы бумбыг ном ёсоор нь бүтээж шид оруулан хайрлах, дээдлэх, тахих учир утгатай ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bi
Shashin eh oronch setgel uwug deeded ahmadaa hvndlehn hvvhed zaluusiin hvmvvjild tustai solongos kino vzeed umhii sanaa muu muuhaigaar tseneglesen gadaad zeremdeg dhashintnuud mongoliig ireedvvd ustga
2016/08/19 202.70.47.90
зочин
шарын шашныг дээдлээд сайн болдог бол өдийд монгол шиг сайхан газар үгүй байхсан энэ шашныг гэх тусам монгол улам дордож байгааг анзаарахгүй байна гэж үү
2016/08/19 202.9.41.114