8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван яам дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулна

2016-08-21 12:00:42

Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам дэргэдээ 70-80 хүүхдийн нийт 230 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар болжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлсэн бөгөөд "Төрийн байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж дотооддоо цэцэрлэг байгуулах тухай санаачилга маань ЗГ-ын хуралдаанаар дэмжигдэж, эхний ээлжинд дээрх гурван яам өөрийн байрандаа цэцэрлэг байгуулахаар боллоо. Мөн 2017 оны нэгдүгээр сараас ашиглалтанд орох орон сууцны болон офиссын зориулалттай барилгууд 1-2 давхартаа заавал хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт нэвтрүүлэхийг Барилга хот байгуулалтын яаманд үүрэг болголоо" гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Энэ харин боломжийн сайхан санаачилга
2016/08/21 202.72.245.122
  • Recent
  • Most Read
  • Most Comment