8o
Улаанбаатар хот
mobile menu

Мотоцикль онхолдож 2 хүүхэд гэмтжээ

2016-08-21 13:00:00

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 287 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын  210 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 2, Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Партизаны зам, Рашаантын гарам дээр Х жолоочтой Мустанг маркийн. Мотоцикль онхолдож зорчигч 4 настай Г нарын 2 хүүхэд гэмтсэн байна.

СБД-ийн нутаг Засгийн гаүрын ордны хойд замд 2-р байрны замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 58 настай, эмэгтэй Ж-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment