-9o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэгийн бүртгэлийг АТГ хянана

2016-08-22 08:26:38

Хичээлийн жил эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдлээ. Нийслэл энэ онд шинээр 30 гаруй сургуулийг багтаан ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадал 3040 суудлаар нэмэгдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ хүрээнд ирэх  сарын 1-10-ны хооронд хүүхдүүдээ хүлээн авах долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусч, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Гэсэн хэдий ч шилжилт хөдөлгөөнөөс хамаарч, цэцэрлэгүүдэд ачааллаа даахгүй, нэг ангид хичээллэх хүүхдийн тоо стандартаасаа давсаар буй. Иймээс ирэх хичээлийн жилд нийслэл цэцэрлэгүүдийн суудлын тооны 20 хувийг зорилтот бүлэгт, 80 хувьд нь тусгай талон тарааж, сугалаа явуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Мөн энэ үеэр авлига өгч, авдаг гэсэн гомдол их гардаг учраас Авлигатай тэмцэх газартай хамтран хяналт тавьж ажиллахаар болжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 24