8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн бүс дэх малыг вакцинжуулах ажил өнөөдөр дуусна

2016-08-22 08:46:00

Нийслэлийн нутаг дэвсгэрт буй төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм байна.   Нийслэлийн хэмжээнд 129 мянга 961 төл мал байна. Үүнээс 17 мянга 994 тугал, 62 мянга 407 хурга, 49 мянга 560 ишиг байгаа аж. Дүүрэг, хорооны төл малыг вакцинжуулалтад хамруулах ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр  захиргааны байгууллагуудыг татан оролцуулах, тээврийн хэрэгсэл, шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гаргахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Харин нийслэлийн Мал эмнэлэгийн газар, НМХГ-т шаардагдах вакцин, бусад материалаар ханган мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхүүрэг өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment