8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардын хүүхдүүд сугалаагаар, МАН-ын хүүхдүүд яамны цэцэрлэгт явах уу

2016-08-22 09:18:00

Жил бүрийн намар цэцэрлэгийн асуудал эцэг, эхийн шүдний өвчин болж хэдэн хоногоор цэцэрлэгийг гадаа дугаарлаж хонодог. Тэгвэл энэ жил нь уг үзэгдэл давтаж эцэг, эхчүүд цэцэрлэгийг дараа оочирлож эхэлсэн байна. Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн бүртгэл эхэлж байгаа. Гэтэл зарим нэг цэцэрлэгийн үүдэнд эцэг, эхчүүд дугаарлаж байхдаа ардын хүүхэд гэхээр чирэгдэл учруулан байж цэцэрлэг, сургууль ордог ийм хүнд сурталтай нийгмээс манай улс хэзээ салах бол гэж бухимдаж сууж байна. Учиг нь ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн нүүр номондоо “Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж дотооддоо цэцэрлэг байгуулах тухай санаачилга маань Засгийн Газрын хуралдаанаар дэмжигдлээ. Эхний ээлжинд ГХЯам, ХНХЯам, Уул уурхайн яамдууд яамныхаа байранд 70-80 хүүхдийн нийт 230 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар боллоо” хэмээн бичсэн нь ийнхүү олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа аж. Мөн цахим ертөнцөд нэлээд шүүмжлэлд өртөөд байна. Зарим нь ч "Ардын хүүхдүүд сугалаагаар, МАН-ын хүүхдүүд яамны цэцэрлэгт явна" гэсэн яриа ч өрнөөд байна. Түүгээр ч зогсохгүй яамдуудын байранд байрлах цэцэрлэгийн хүүхдүүд ямартай ч дугаар, дараалан үүсгэхгүй, сугалаанд орж "Аз ёндоондоо" найдахгүй болж байх шиг. 

Тэгвэл үүнд УИХ-ын гишүүд ямар байр суурьтайгаа байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Арай үгүй байлгүй дээ. Хүүхдийн стандарт орчин гэж бий. Дээр нь наад байрууд тань тусгай хамгаалалттай газар” хэмээн жиргэсэн байна. Түүнчлэн твиттер, фэйсбүүк хуудсаар “МАН-ын гишүүдийн хүүхэд ЯАМ-ны цэцэрлэгт явах нь”, Нэг талаас цэцэрлэгийн асуудлыг шийдэж байгаа ч нөгөө талдаа төрийн албаны ханшийн өсгөж, авилгалыг улам гааруулж магад”, “Ард түмнээсээ татвараа ав адилхан авдаг байж өрөм тосыг нь дандаа яахаараа төрийн ажилчдын амь амжиргаа руу татаж байдаг юм бэ?” гэхчлэн шүүмжлэл өрнөжээ. Үүнээс үүдэн яамдуудад байрлах цэцэрлэгийг стандарт норм яах вэ, тэнд ажиллах багш ажилчид, боловсон хүчнийг хэрхэн зохицуулах вэ гэсэн асуултууд урган гарч ирсээр байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
shal balai yum hiihiin yu yariad soliorod bgaa yum ve sogtuu uedee batalsn yumuu esvel ene udaa garsn Maniinhan bugd iim erguu yumuu ?!
2016/08/22 103.57.92.168
Me
Za yahav dee, ali ni chig huuhees hoish. Ter tomchuudtai ni uzelts.
2016/08/22 139.5.217.217
Худлаа битгий ядарсан ардыг доромжлоод бай...
Болормаа
2016/08/22 122.201.22.37
  • Recent
  • Most Read
  • Most Comment