8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган энэ сарын 25-нд ээлжит бусаар хуралдана

2016-08-22 11:41:30

УИХ-ын Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах хүсэлтийг Засгийн газраас УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ. Мөн УИХ дахь АН-ын бүлэг Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын Ээлжит бус чуулганыг энэ сарын 25-наас  хуралдуулах бололтой. Ээлжит бус чуулганаар нэн тэрүүнд Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж батлах шаардлага үүсээд байгаа билээ. Төсвийн орлого их хэмжээгээр тасалдаж, алдагдал эрчимтэй өссөөр байгаа юм. Мөн Ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлана. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлээс гарах ерөнхий төлөвлөгөөг төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барих төлөвлөөгөөтэй байгаа мэдэгдсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment