Тайланд улсын Чиан Май хотод зохион байгуулагдсан бага, дунд ангийн олон улсын математикийн олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцоод иржээ. Манай сурагчид 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль, таван тусгай байрын шагнал эх орондоо авчирсан байна. Мөн багийн дүнгээр дунд ангийнхан гурван цом, бага ангийнхан нэг цом авсан аж. Монголоос явсан хоёр баг бага, дунд гэсэн төрөлд найм найман сурагчийн бүрэлдэхүүнтэй. Тус олимпиадад дэлхийн 35 орны 600 орчим сурагч өрсөлджээ.
Монгол сурагчид ОЮУНЫ “ОЛИМП”-д амжилттай оролцож 11 медальтай ирлээ
2016-08-22 11:58:07