8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ынхан дээд шатны прокурорт хандахаа мэдэгдлээ

2016-08-22 12:32:05

АН Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын 60 тэрбум төгрөг босгохтой холбоотой гэх бичлэгийн асуудлаар дээд шүүхэд гомдол гаргах болсон тухай онцолсон байна. Сонгуулийн өмнө МАН-ын намын нэр нөлөө бүхий хүмүүс албан тушаал наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байгаа бичлэг олон нийтэд хүрсэн билээ. Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “АН-ын дарга З.Энхболдын гаргасан гомдлыг манайх хүлээж аваад харьяаллынх нь дагуу АТГ-д шилжүүлжсэн бөгөөд тэндээс уг асуудлыг хянаж үзээд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зохих шинжээч мэргэжилтэн томилж, уг бичлэгийн асуудлаар дахин дүгнэлт гаргуулсан байна. Уг дүгнэлтээр бичлэг нь өөрөө эвлүүлэг байна гэж гарсан. Гэвч АН-ынхан дээр шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж. Иймээс дээд шатны прокурорт хандахаар болсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ontsgoi komiss geed baidag. Zugeer ch gui "ONTSGOI"shuu.Mundag DUULDAJ baigaa biz
2016/08/30 202.9.43.200
zochin
AN n ENE NEHKER BAS NEG HKERUULCH ODOO BOLIOCHEE ULS ORNIIG EREND ORUULJ ARD TUMNEE HKOOSRUULCHIHKAAD ODOO AJIL HKIILGEHKGYI NAMAR, EBLIIN
2016/08/22 103.26.194.6
zochin
teneg ymnuud matriin nulimas ynagahaa bolij vz
2016/08/22 202.9.41.179
ЗОЧИН
Ардчилалын хэдэн архичин, янхан, хулгайч, энд тэндэхийн "САЙН" ах нар ажилгүй гудамжинд хэцүүдлээ юу? тан нар үнэхээр улс орноор тоглож дуусгасандаа сэтгэл ханахгүй байна уу?
2016/08/22 202.55.183.178
ЗОЧИН
Гудамжинд лааз өшиглөж байсан хэдэн архичин, хулгайч нар төрд гараад одоо өмнө хийж байснаа хийх гэхээр чадахгүй ёстой үйлээ үзнэ гэдэг энэ байхаа. ОДОО БОЛЬЖ ҮЗ,
2016/08/22 202.55.183.178
Зочин
Хийх ажил олдохгүй үйлээ үзэж байнаа. Яанаа, ажил хийж өөр зүйлд итгэж амьдраачээ? Улсын мөнгө идэхгүй бол турж үхлээ л дээ.
2016/08/22 202.55.183.178
xun
MAH-g mongol-s,ene delxiigees avad yavax xari gargiinxan irdegui yum bx daa...gexdee xuurxiis udax tusam amidraliin zam ni ulam nariisch bga l daa kk.
2016/08/22 220.109.141.208
Зочин
Суганыб үснүүдээ зайлаачээ. АН дандаа лай болох юм. Тонил
2016/08/22 59.153.87.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment