Тарваганы мах буюу тулам оруулах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр СХД-ийн 32-р хороо "Эмээлт" дэх шалган нэвтрүүлэх постод сэжигтэй эд зүйл ачиж явсан тээврийн хэрэгсэл хот руу нэвтэрхийг оролсон байна. Цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн хяналтын байцаагч нар уг тээврийн хэрэгслийн саатуулан шалгахад, Говь-Алтай аймагт суух 47 настай эмэгтэй Ц нь "Ssangyong Istana" автомашинд тарваганы 90 ширхэг тулам тээвэрлэж явсан байна. Уг хэргийг одоогоор тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
90 ширхэг тулам тээвэрлэж явсан этгээдийг илрүүлжээ
2016-08-22 14:42:44