8o
Улаанбаатар хот
mobile menu

11 настай хүүхэд Туул голд осолдож амиа алджээ

2016-08-22 15:10:25

Онцгой байдлын бүрэлдэхүүн энэ сарын 18-21-нд улсын хэмжээнд гурван цэгт уснаас эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулсан талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээллээ. Тухайлбал, энэ сарын 18-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн Завхан голд иргэн М /47 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5, Цагдаагийн байгууллагаас 8 албан хаагч, орон нутгийн 11 иргэн 30 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршлын гүүрний зүүн талд Туул голд хүүхэд живсэн байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн  Аврах ангийн 6 албан хаагч, ажиллаж Т /11 настай, эрэгтэй/ цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ. ОБЕГ-аас иргэдийг голын эрэг дагуу аялал зугаалгаар явахдаа хамт яваа хүндээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment