2016 оны наймдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 24-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.