8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерт автсан 15 өрхөд тусламж үзүүллээ

2016-08-22 17:46:34

Увс аймаг дахь цагдаагийн газраас тус аймгийн төвд энэ сарын 7-ны өдөр хүчтэй аадар борооны улмаас хүнс хоол, эд хөрөнгөөрөө хохирсон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэр бүхий 15 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн байна.Энэхүү тусламжийн үйл ажиллагааг аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд энэ сарын 10-ны өдөр цагдаагийн газрын хамт олны тусламж болох 75 кг цагаан будаа, 75 ширхэг үхрийн лаазалсан мах буюу 642.750 төгрөгийн хүнсний тусламжийг айлуудад хүргэж өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл