8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа эхэллээ

2016-08-22 18:08:34

Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 8 хоног үлдлээ. Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн “Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд явагдаж байна. Тус үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ны өдрийг дуустал зохион байгуулагдах юм байна. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр хүүхэд багачууд, залуучуудад зориулсан “3-ын эсрэг 3” сагсан бөмбөгийн тэмцээн, боловсролын үзэсгэлэн яармаг, шатар даамны тэмцээн, гар зургийн уралдаануудыг зохион байгуулахаар болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Чингисийн талбай биш сүхбаатарын талбай
2016/08/23 119.40.100.222