8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Их аварга ажлаа өгөхөө мэдэгдэж, Г.Мандахнаранд 2 өрөө байр бэлэглэхээр болсон өдөр

2016-08-22 18:32:00

Эрхэм уншигч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны Олимпийн XXXI наадмын өнөөдөр өндөрлөв. Энэ удаагийн олимпид манай улсаас спортын 9 төрөлд нийт 43 тамирчин оролцсон.  Үүнээс жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль, боксын тулаанд ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн  хүртсэн амжилтаар манай улс 67 дугаар байрт бичигдлээ. Тэгвэл өчигдөр  чөлөөт бөхийн 65 кг-д зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекстаны бөх Наврузовт дийлдэн, V байрт шалгарсан билээ. Шүүгчийн буруу шийдвэрийн улмаас манай бөх хүрэл медалиа луйвардуулсан гэж хэлж болно. Энэ нь өнөөдөр цахим ертөнцөд нэлээд шүүмжлэл дагуулсан юм. Мөн гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагаар Г.Мандахнаранг ялсан хэмээн бичжээ. Ингээд өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хуудаснаа

МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаан болж байна

УИХ-дахь МАН-ын бүлэг, тус намын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг төсвийн тодотголтой хамт УИХ–ын даргад өргөн мэдүүлж ээлжит бус чуулганаар батлуулна гэж мэдэгдсэн. Үүний дагуу Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын даргад өргөн барихаасаа өмнө намын бүлэг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж гишүүдийн санал сэтгэгдлийг тусгахаар хуралдаж байгаа гэнэ. 

Монгол Улс 67 дугаар байрт оржээ

“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмаас  Монгол Улс мөнгө,  хүрэл медаль хүртэж 67 дугаар байрт шалгарсан байна. Манай улсаас олимпид 9 төрөлд 43 тамирчин оролцсон билээ. Үүнээс жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Д:Сумъяа мөнгөн медаль, боксын тулаанд ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн  хүртсэн амжилтаар хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын наадамд оролцож медаль хүртсэн амжилтаараа 206 улсаас 67 дугаар байрт бичигдэж байна.

Ардын хүүхдүүд сугалаагаар, МАН-ын хүүхдүүд яамны цэцэрлэгт явах уу

Жил бүрийн намар цэцэрлэгийн асуудал эцэг, эхийн шүдний өвчин болж хэдэн хоногоор цэцэрлэгийг гадаа дугаарлаж хонодог. Тэгвэл энэ жил нь уг үзэгдэл давтаж эцэг, эхчүүд цэцэрлэгийг дараа оочирлож эхэлсэн байна. Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн бүртгэл эхэлж байгаа. Гэтэл зарим нэг цэцэрлэгийн үүдэнд эцэг, эхчүүд дугаарлаж байхдаа ардын хүүхэд гэхээр чирэгдэл учруулан байж цэцэрлэг, сургууль ордог ийм хүнд сурталтай нийгмээс манай улс хэзээ салах бол гэж бухимдаж сууж байна. Учиг нь ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн нүүр номондоо “Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж дотооддоо цэцэрлэг байгуулах тухай санаачилга маань Засгийн Газрын хуралдаанаар дэмжигдлээ. Эхний ээлжинд ГХЯам, ХНХЯам, Уул уурхайн яамдууд яамныхаа байранд 70-80 хүүхдийн нийт 230 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар боллоо” хэмээн бичсэн нь ийнхүү олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа аж. Мөн цахим ертөнцөд нэлээд шүүмжлэлд өртөөд байна. Зарим нь ч "Ардын хүүхдүүд сугалаагаар, МАН-ын хүүхдүүд яамны цэцэрлэгт явна" гэсэн яриа ч өрнөөд байна. Түүгээр ч зогсохгүй яамдуудын байранд байрлах цэцэрлэгийн хүүхдүүд ямартай ч дугаар, дараалан үүсгэхгүй, сугалаанд орж "Аз ёндоондоо" найдахгүй болж байх шиг. 

Тэгвэл үүнд УИХ-ын гишүүд ямар байр суурьтайгаа байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Арай үгүй байлгүй дээ. Хүүхдийн стандарт орчин гэж бий. Дээр нь наад байрууд тань тусгай хамгаалалттай газар” хэмээн жиргэсэн байна. Түүнчлэн твиттер, фэйсбүүк хуудсаар “МАН-ын гишүүдийн хүүхэд ЯАМ-ны цэцэрлэгт явах нь”, Нэг талаас цэцэрлэгийн асуудлыг шийдэж байгаа ч нөгөө талдаа төрийн албаны ханшийн өсгөж, авилгалыг улам гааруулж магад”“Ард түмнээсээ татвараа ав адилхан авдаг байж өрөм тосыг нь дандаа яахаараа төрийн ажилчдын амь амжиргаа руу татаж байдаг юм бэ?” гэхчлэн шүүмжлэл өрнөжээ. Үүнээс үүдэн яамдуудад байрлах цэцэрлэгийг стандарт норм яах вэ, тэнд ажиллах багш ажилчид, боловсон хүчнийг хэрхэн зохицуулах вэ гэсэн асуултууд урган гарч ирсээр байна. 

АНУ-ын Чөлөөт бөхийн холбоо Г.Мандахнаранг ялсан гэжээ

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Узбекистаны бөхтэй барилдаж, эцсийн мөчид торгуулийн оноогоор ялагдлаа .Үүнийг АНУ-ын чөлөөт бөхийн холбоо эсэргүүцэж, Г.Мандахнаранг “Ялсан” хэмээн твиттер хуудаснаа өмөөрч жиргэжээ. Тэд "Ганзориг 7:6 онооны харьцаагаар хүрэл медаль хүртсэн. Гэвч түүнийг баяраа тэмдэглэж байх мөчид ямар нэгэн шалтгаанаар Наврузовт оноо өглөө" гэсэн байна.

Монгол сурагчид ОЮУНЫ “ОЛИМП”-д амжилттай оролцож 11 медальтай ирлээ

Тайланд улсын Чиан Май хотод зохион байгуулагдсан бага, дунд ангийн олон улсын математикийн олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцоод иржээ. Манай сурагчид 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль, таван тусгай байрын шагнал эх орондоо авчирсан байна. Мөн багийн дүнгээр дунд ангийнхан гурван цом, бага ангийнхан нэг цом авсан аж. Монголоос явсан хоёр баг бага, дунд гэсэн төрөлд найм найман сурагчийн бүрэлдэхүүнтэй. Тус олимпиадад дэлхийн 35 орны 600 орчим сурагч өрсөлджээ. 

АН-ын ҮЗХ пүрэв гаригт хуралдана

АН-ын ҮЗХ-г энэ сарын 25-нд хуралдах тов гарчээ. Уг хуралдаанаар өнгөрсөн долдугаар сард зарласан ҮЗХ-ны хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч дуусгаж чадалгүй дутуу үлдээсэн асуудлаа хэлэлцэх юм байна.Мөн хурлаар Ардчилсан намын дүрмийн шинэчлэл, 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан шалтгаан зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Д.Дагвадорж: Одоо миний явах цаг болсон

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж энэ удаагийн олимпийн наадмын дараа чөлөөт бөхийн холбооны удирдах албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон байна. Тэрээр энэ талаар өөрийн твиттер хаягаар дамжуулан албан ёсоор мэдэгджээ. Их аварга энэ талаар ийнхүү жиргэжээ. 

Г.Мандахнаранд 2 өрөө байр бэлэглэхээр болов

Рио-2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн  65 кг-д зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекстаны бөх Наврузовт дийлдэн, V байрт шалгарсан билээ. Түүний энэ амжилтыг үнэлж, Хүчит Чулуут ХХК-ий үүсгэн байгуулагчдын зүгээс хоёр өрөө байраар урамшуулахаар болсон байна. Энэ тухай тайлбарлагч С.Шижирбат өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн нийтэлжээ.

11 настай хүүхэд Туул голд осолдож амиа алджээ

Онцгой байдлын бүрэлдэхүүн энэ сарын 18-21-нд улсын хэмжээнд гурван цэгт уснаас эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулсан талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээллээ. Тухайлбал, энэ сарын 18-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн Завхан голд иргэн М /47 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5, Цагдаагийн байгууллагаас 8 албан хаагч, орон нутгийн 11 иргэн 30 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршлын гүүрний зүүн талд Туул голд хүүхэд живсэн байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн  Аврах ангийн 6 албан хаагч, ажиллаж Т /11 настай, эрэгтэй/ цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ. ОБЕГ-аас иргэдийг голын эрэг дагуу аялал зугаалгаар явахдаа хамт яваа хүндээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулав.

90 ширхэг тулам тээвэрлэж явсан этгээдийг илрүүлжээ

Тарваганы мах буюу тулам оруулах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр СХД-ийн 32-р хороо "Эмээлт" дэх шалган нэвтрүүлэх постод сэжигтэй эд зүйл ачиж явсан тээврийн хэрэгсэл хот руу нэвтэрхийг оролсон байна. Цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн хяналтын байцаагч нар уг тээврийн хэрэгслийн саатуулан шалгахад, Говь-Алтай аймагт суух 47 настай эмэгтэй Ц  нь "Ssangyong Istana" автомашинд тарваганы 90 ширхэг тулам тээвэрлэж явсан байна. Уг хэргийг одоогоор тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. 

5 настай охины амийг аварчээ

НОБГ-ын Аврах ангийн алба хаагчид 5 давхраас унах гэж байсан 5 настай охиныг аварчээ. Уг хэрэг энэ сарын 19-ны өдрийн 11.13 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 5 дугаар давхрын тагтан дээрээс хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн 8 албан хаагч очиход 5 настай охин У өөрийн байрны 5 давхрын тагтан дээр гарсан байсныг аварч, ээжид хүлээлгэн өгсөн байна. 

АН-ынхан дээд шатны прокурорт хандахаа мэдэгдлээ

АН Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын 60 тэрбум төгрөг босгохтой холбоотой гэх бичлэгийн асуудлаар дээд шүүхэд гомдол гаргах болсон тухай онцолсон байна. Сонгуулийн өмнө МАН-ын намын нэр нөлөө бүхий хүмүүс албан тушаал наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байгаа бичлэг олон нийтэд хүрсэн билээ. Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “АН-ын дарга З.Энхболдын гаргасан гомдлыг манайх хүлээж аваад харьяаллынх нь дагуу АТГ-д шилжүүлжсэн бөгөөд тэндээс уг асуудлыг хянаж үзээд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зохих шинжээч мэргэжилтэн томилж, уг бичлэгийн асуудлаар дахин дүгнэлт гаргуулсан байна. Уг дүгнэлтээр бичлэг нь өөрөө эвлүүлэг байна гэж гарсан. Гэвч АН-ынхан дээр шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж. Иймээс дээд шатны прокурорт хандахаар болсон байна. 

АНУ-ын Чөлөөт бөхийн холбоо Г.Мандахнаранг ялсан гэжээ

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Узбекистаны бөхтэй барилдаж, эцсийн мөчид торгуулийн оноогоор ялагдлаа .Үүнийг АНУ-ын чөлөөт бөхийн холбоо эсэргүүцэж, Г.Мандахнаранг “Ялсан” хэмээн твиттер хуудаснаа өмөөрч жиргэжээ. Тэд "Ганзориг 7:6 онооны харьцаагаар хүрэл медаль хүртсэн. Гэвч түүнийг баяраа тэмдэглэж байх мөчид ямар нэгэн шалтгаанаар Наврузовт оноо өглөө" гэсэн байна.

Дүүргүүдийн сонгуулийн хороог байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 04 дүгээр тогтоолоор дүүргүүдийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хороог байгуулсан. Нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, гишүүдэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж, нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, нийслэлийн Хөдөлмөрийн газрын орлогч дарга Б.Мөнхцэцэг, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ч.Авирмэд, нийслэлийн Дотоод аудитын албаны Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга Ж.Жамбалдорж, нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Норжинлхам, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Октябрь нар ажиллаж байна. Нийслэлийн Сонгуулийн хорооны 01 дүгээр тогтоолоор дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийг зохион байгуулах дүүргүүдийн Сонгуулийн хороог байгуулав. Тухайн дүүргийн хурлын сонгуулийг шууд удирдан зохион байгуулж, сонгуулийн хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг дүүргүүдийн Сонгуулийн хороодод үүрэг болголоо.

Дүрмийн дагуу манайх олон улсын шүүхэд хандаж боломжтой

Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 кг-д МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж, торгуулиар ялагдлаа. Гэвч түүний ялагдлыг Монголчууд болоод дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа цахим ертөнцөөр илэрхийлж байна. Тэгвэл чөлөөт бөхийн дүрмийн "Article"-48 дугаар заалтын "С" хэсэгт зааснаар "Аль ч үе дуусахад 30 секундээс бага хугацаа үлдсэн үед аль нэг тамирчин хамгаалах тоглолт хийснийг талбайн гурван шүүгч бүгд дэмжсэн бол нөгөө тоглогчид нэг оноо өгөх боломжтой. Гэхдээ үүнийг давж заалдан шүүхэд хандаж болно" хэмээн тусгасан байдаг аж. Тэгэхээр манайхан дэмий бухимдаж байхаар дүрмийн дагуу олон улсын шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлж болох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
88671597
ОХУ-д 5 жил сурч төгсөн хүмүүст Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Магистрийн диплом олгож байна.
2016/10/11 202.131.235.198
сумочин
Чөлөөтийхөн үүнээс хойш чөлөөтийн биш сумогийн тэмцээнд оролцох нь зөв Төрлөө буруу сонгоод бна хө
2016/09/28 139.5.219.124
https://www.nur.kz/kk/1232698-toreghalidinh-tanymal-anin-monhghol-anshi.html
https://www.nur.kz/kk/1232698-toreghalidinh-tanymal-anin-monhghol-anshi.html
2016/08/26 178.88.70.250
Unen ugt
Setgel zui devjeenii sahilaga bat gej alga hedhen horom tulaad tesej bh uhaan dutav SHuugchdiig buruutgah arga alga tedend bulhaitsah aytaihan bolomj uuruu l olgov shuu
2016/08/24 112.72.11.67
Mundag
Manaihnii buruu bolson yamar ch yum vzeegvi shijtei teneg gedeg ni ooroosoo bolson bvgded ni hariutslaga tootsoh heregtei yun shagnal
2016/08/23 202.9.41.82
монгол
үнэхээр ухаан дутаж, хариуцлагагүй байсан, энэ талаар нь яагаад огт ярихгүй ялах байсан гээд байгаан бэ, хариуцлага тооцох хэрэгтэй штэ дасгалжуулагч нар нь өмнө нь хэлж сургаж байхгүй яасийн өөрсдөө
2016/08/23 112.72.15.94
туугий
хэдхэн минут зуураад тэсэж найдвартай болгох байлаа. ухаан дутлаа.
2016/08/23 202.179.24.135
Баагий
Манай тамирчидад сэтгэл зүйн бэлтгэл, хариуцлага муу байсан Тэр хэдэн дасгалжуулагч нар чинь хуучирчихжээ
2016/08/23 103.26.194.23
Сайханаа
Тамирчин хүнд ёс зүй, тэвчээр гэж баймаар, ядаж зугтааж байгаагаа мэдэгдэхгүй хийж болдоггүй юм уу үнэхээр баярлаад тойроод байгаа хэн ч харааж муухай байсан.
2016/08/23 103.26.194.23
Иргэн
Мандахнаран дасгалжуулагч нарын буруу улс орноо гутаан доромжилдог хүмүүстэй хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Арга ядаад ичсэндээ Давгаа аврага бөхийн холбооноосоо буусан байхаа гэж бодож байна.
2016/08/23 203.91.116.34
Иргэн
Сэтгэлийн хат,тэвчээр дутсан даа
2016/08/23 103.57.95.139
Gb
Hedhen sekund Teichen bsiim. Ter Baysaa cini öörööl schieren deerees unzan yum bn lee schd gediegen schig l yum bolson bna lee. Ooroo l buruu ogoh heregtei. Turschlagtai tamircin schuu de uul ni.
2016/08/23 77.64.183.236
tyhy
Bairtai hynd bair ogj yadag bn harin esregeer en bydyyleg bagsh hariytslagyi tamirchin 2.t tootso bodoj arga.hemjee absh.n zub bh aa
2016/08/22 103.212.118.149
zochin
Odoo yahav uuruu oichson huuhed uildaggui gedeg baih aa
2016/08/22 61.138.95.42
davga
ene mandahnaran tuunii dasgaljuulagch hoyoriig uls orniihoo ner hundiig delhiin tavtsand unagaasan heregeer shuuhed tatah heregtei shdee
2016/08/22 122.201.22.64
ulmaa
oi gutmaar uls orniihoo ner hundiig unagaasan amitan ovilgoggui buduuleg ooriinhoo ampitsaar tenegtsen iim yumiig yamar tamirchin yamar er hun gedegiin
2016/08/22 122.201.22.64
Sain
Sainu
2016/08/22 203.91.115.46
Hi
Ugaasaa sekundeer xemjigddeg temzeend tegj daljignax xereg bsiimu. Olimpiin devjee shude. Ooroo uxaantai, tevcheertei bx bsiimda
2016/08/22 62.47.220.48