8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийг хэрэгт сэжиглэгдсэн этгээд хүний амь нас хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн үү

2016-08-23 09:43:00

2015 оны 11 сарын 15-ны өдөр  С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж, хорьсон билээ. Түүнээс хойш энэ хэргийг шалгаж байгаа нэрээр 9 сар түүнийг хориод байгаа ч өнөөдрийг хүртэл энэхүү хэрэг учир битүүлэг хэвээр байна. Уг хэргийн цорын ганц гэрч нь эхнэр Д.Булган нь байсныг Монголчууд нийтээрээ мэдэх билээ. Уг хэрэгт Д.Булганыг сэжиглэж хорин шалгаж байсан ч хоёр дахь удаагаа хорихдоо ийн урт удаан хугацаагаар хорьж шалгаж байна. 


Хэргийг эргэн сануулахад 1998 оны 10 дугаар сарын 2-нд тухайн үеийн Дэд бүтцийн хөгжлийн сайд асан С.Зоригийг өөрийнх нь гэрт "Батаа, Оюунаа" хэмээх этгээдүүд хөнөөсөн талаар мэдээлэл гардаг. С.Зоригийг алагдсаны дараа талийгаачийн гэргий  Б.Булганы цагдаагийнханд өгсөн анхны мэдүүлгийн “баримтуудаар хэрэгтнүүдийн ам зургийг гаргаж, улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсныг мэдэхгүй хүн нэг ч байхгүй биз ээ.


Өнгөрсөн оны сүүлчээр С.Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй гэсэн хоёр иргэнийг Орхон аймгаас баривчилж, цагдан хорьсон мэдээлэл нэг хэсэг сенсааци тарьсан билээ. Харин талийгаачийн амийг хөнөөсөн гэх 50 гаруй насны хоёр иргэнийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хавтаст хэргийг прокурорын хяналтад шилжүүлэхэд бэлэн болсон гэсэн мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээлэлээр хүний амь нас хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна. Тиймээс хэргийг шалгаж яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон бололтой.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Tewel tgd hen zahialj aluulsan ni todorhoi boljee mash olon hvn oroltsson zohion baiguulalttai allaga
2016/08/23 82.145.211.77
TomaЗочин
Garchig ni aldaandaa baina uu aguulagandaa baina uu...buruu unshij zov oilgo gej baigaa yum uu.
2016/08/23 103.57.94.38
  • Recent
  • Most Read
  • Most Comment