8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-08-23 10:09:29

09.00 цагт: ШУТИС дээр Японы 8 их сургуулийн эрчим хүчний салбарын эрдэмтэд “Цахилгаан дамжуулалт, түгээлтийн технологи ба Олон улсын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлэг эхэлнэ.

09.30 цагт: Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл гарц шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын  Сүлд хурлын танхимд эхэлнэ.

10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбарт иргэдийг хүлээн авч уулзана. 

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, “JCI” Лидер төрийн бус байгууллагатай хамтран элэгний BC вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусын шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах арга хэмжээг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн 2-р байранд зохион байгуулна.

Монгол Экспо үзэсгэлэнгийн танхимд "Зуны сүүлчийн хямдрал" экспо худалдаа үргэлжилж байна.

Олон улсын Нислэгийн удирдагчдын холбоодын эвслийн Ази, номхон далайн бүсийн 33-р хурал Туушин зочид буудалд болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment