8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөлд анхны цас оржээ

2016-08-23 14:04:22

Хэдхэн хоногийн өмнө Завхан аймгийн Отгон суманд цас орсон талаар мэдээлэл гарч байсан. Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд цас оржээ. Энэ жил нэлээд эрт хүйтрэх төлөвтэй байгаа учраас эртнээс өвлийн бэлтгэлээ хангахыг сануулж байна. 

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орох аж. Тодруулбал,  24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 24-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл