Зэвсэглэсэн этгээдүүд Дорноговь аймгийн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкнаас мөнгө дээрэмдсэн хэрэг гарчээ. Эл хэрэг өчигдөр гарсан бөгөөд буу, хутгаар зэвсэглэсэн үл таних хоёр этгээд хэргийг үйлджээ. Тэд банкны теллерийг сүрдүүлж, 20 гаруй сая төгрөг, гар утаснууд дээрэмдээд зугтсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр сэжигтэн этгээдүүд 19-20 орчим насны, 170 орчим см өндөртэй аж. Хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа бөгөөд эрэн сурвалжлах ажиллагааг яаралтай эхлүүлжээ.
Зэвсэглэсэн залуус банкнаас 20 гаруй сая төгрөг дээрэмдээд зугтжээ
2016-08-24 08:40:10