Зөвшөөрөлгүй тарвага агнах, худалдан борлуулах тохиолдлууд өдөр алгасахгүй гарсаар байна. Уг нь мэргэлжийн хяналт, цагдаагийн байгууллагаас тарвага агнах, худалдан авах, борлуулахгүй байхыг анхааруулсаар байгаа. Гэвч иргэд энэ төрлийн зөрчил гаргасаар байгааг албаныхан нь мэдээлж байна. Тодруулбал, өчигдөр ХУД-ийн 8-р хороо "Чингисийн хүрээ" амралтын газар тарвага барьсан хүн байна" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч шалгалтын ажиллагаа явуулахад ЧД-ийн 3-р хороонд суух 50 настай эрэгтэй Н, 35 настай эрэгтэй Д нар тарвага агнаж авч явсныг илрүүлэн, эд мөрийн баримтаар "ТОЗ-8" буу 1ш, сум 8-ыг, хураан авч ХУДЦХ-2 шалгаж байна.