8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд харах үйлчилгээнд нийт 765 хүн бэлтгэгджээ

2016-08-24 10:12:43

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа билээ. Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд харагчийг бэлтгэх, хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл олгох болон санхүүжилтийг олгох ажлыг нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулж ажиллаж байгаа аж. 

2016 оны хагас жилийн байдлаар хүүхэд харагчийг бэлтгэх 5 өдрийн сургалтаар:

  • Баянзүрх дүүрэгт 223,
  • Сонгинохайрхан дүүрэгт 198,
  • Баянгол дүүрэгт 135,
  • Хан-Уул дүүрэгт 106,
  • Чингэлтэй дүүрэгт 55,
  • Налайх дүүрэгт 16,
  • Багахангай дүүрэгт 1 хүүхэд харагч нар, нийт 765 хүн бэлтгэгдэж гэрчилгээ авсан.

 Хүүхэд харагчийн гэрчилгээ авсан 765 хүнээс 400 гаруй хүүхэд харагч үйлчилгээ эрхлэх байраа шалгуулах хүсэлт гаргаснаас 389 хүүхэд харагчийн 181 байранд дүүргийн Засаг даргын “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл” олгогдсон. Зөвшөөрөл авсан 389 хүүхэд харагчийн үйлчилгээнд 4,5-р сард нийт 1885 хүүхэд хамрагдсанаас 79 нь хөгжлийн бэхршээлтэй хүүхэд байна. Энэ нь нийслэлд олгогдсон нийт 5913 квотын 31,8 хувь нь байна.

 Өнгөрсөн долдугаар сард Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 3 удаагийн сургалтаар нийт 89 хүүхэд харагчийг нэмж бэлтгэжээ. Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан ирэх сараас эхлэн Хүүхэд харах үйлчилгээг эхлүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган шинээр үйлчилгээ эхлэх хүмүүст арга зүй, мэдээлэл өгөх, дараагийн санхүүжилтийн тооцоог гаргах ажлуудыг хийж байна. Мөн хүүхэд харах үйлчилгээг шинээр эрхлэх хүүхэд харагч нарын байрны үзлэг дүгнэлт хийх ажлууд Сонгино хайрхан, Баянзүрх дүүргүүдэд явагдаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл