_26.jpg?1472007434098)
АН-ын ҮЗХ-г энэ сарын 25-нд буюу маргааш хуралдах тов гараад байгаа билээ. Уг хуралдаанаар өнгөрсөн долдугаар сард зарласан ҮЗХ-ны хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч дуусгаж чадалгүй дутуу үлдээсэн асуудлаа хэлэлцэх юм байна. Мөн хурлаар Ардчилсан намын дүрмийн шинэчлэл, 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан шалтгаан зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн ирэх 12 дугаар сард хуралдах Их хуралд бэлдэх комисс байгуулах асуудлыг маргааш хэлэлцэнэ.



