Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Богд ууланд хяналт шалгалт хийж Нүхт болон Түрэгийн аманд шалгалт хийж, тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн 48 автомашин бүхий 300 орчим иргэнийг буулгаж, самар цайруулах багаж хэрэгслийг нь хураан авч, албадан буулгажээ. Шалгалтыг энэ сарын 15-нд хийсэн байна. Улмаар хамгаалагчид эргүүл хийж, Жаргалантын амнаас самарчдын хоёр отог нийлсэн 10 гаруй иргэнийг буулгажээ. Мөн иргэд олноор ууланд гарснаар санаатай болон санамсаргүйгээр ойн түймэр гаргах өндөр эрсдэлтэй учир цаашид Богд уул руу нэвтрэх постыг байнга ажиллуулахаар болсон байна.
Зөвшөөрөлгүй самар түүж байсан 300 иргэнийг албадан буулгажээ
2016-08-24 11:34:01