8o
Улаанбаатар хот
mobile menu

Золбин нохойны үржлийг зогсооно

2016-08-25 18:06:00

Золбин нохой, муургүй болгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс эм нохойны савыг боох “Спэй” технологийг ашиглан золбин нохооны үржлийг зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэх болжээ.Нийслэлий Засаг даргын захирамжаар дээх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд өчигдөр буюу энэ сарын 23-нд анхны хуралдаанаа хийжээ. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр ажиллаж байгаа бол Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, төрийн бус байгууллагууд гишүүнээр ажиллаж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 40 орчим анчин золбин нохойг устгаж байна. Гэвч нохойны тоо бууруурахгүй байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа золбин нохойны үржлийг зогсоох “Спэй” хэмээх аргыг хэрэглэх болжээ. Мөн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөгдөх журам”-д өөрчлөлт оруулж,  золбин нохой, муур устгах ажлыг өргөн хүрээнд нарийн зохион байгуулах болжээ. Үүний тулд дүүрэг, хороо, иргэн, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагууд ямар үүрэг оролцоотой байх талаар журамд тодорхой зааж өгөх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл