“Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд НМХГ бусад төрийн байгууллагуудтай хамтран таван дүүргийн 8 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалт хийж байгаа аж. Хяналт шалгалт энэ сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх аж. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас нийслэлд оруулж ирэхээр завдсан 152 тарваганы мах, түүхий туламыг илрүүлжээ. Эдгээр мах, туламыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч устгалд оруулсан байна.
152 тарваганы мах, түүхий туламыг устгалд оруулжээ
2016-08-24 13:20:39