8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Цагаан: Улс орны эрх ашигт нийцүүлж шинэчлэхийг цаг үе шаардаж байна

2016-08-24 13:54:44

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр өнөөдрөөс эхлэн албан ёсоор ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Миний бие ардчиллыг шинэчилж, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажлаа өгч байна. Ардчилсан намын бодлого үйл ажиллагааг намын гишүүд олон нийтийн оролцоотой, улс орны эрх ашигт нийцүүлж шинэчлэхийг цаг үе шаардаж байна. Ийм үед Ардчилсан нам нэг цул байх ёстой гэж үзээд би намынхаа шинэчлэлд гар бие оролцохоор шийдсэн юм” гэв. П.Цагааны хувьд 2009 оноос Ерөнхийлөгчийн зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн Тамгыг газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Amjilt husie.
2016/08/24 150.129.143.160