8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг товыг зарлалаа

2016-08-24 14:06:57

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын 25-ны өдрөөс  ирэх есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулахаар болсон байна. Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг маргааш 10:00 цагт эхлэхээр товлосон байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл