8o
Улаанбаатар хот
mobile menu

287 мянган ам метр талбайн харшил үүсгэгч шарилжийг цэвэрлэжээ

2016-08-25 13:34:00

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд 297 мянган м2 талбайн зэрлэг ургамлыг устгажээ. Энэ жил хур бороо элбэг байснаас Улаанбаатар хотод лууль, шарилж мэт зэрлэг ургамал харьцангүй ихээр ургасан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг  энэ оны долдугаар  сарын 01-нээс есдүгээр сарын 01-нийг хүртэл зохион байгуулж байна. Аяны эхний шатанд энэ оны долдугаар сарын 01-30 хүртэл хүртэл Үндэсний их баяр наадам, АСЕМ-11 олон улсын дээд хэмжээний чуулга, уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Нисэх-Яармагийн 8 км автозам, Богд уулын арын 16 км автозам дагасан нийт 70 мянган ам метр  газрын зэрлэг ургамлыг устгаж, орчныг цэвэрлэжээ. Мөн гэр болон орон сууцны хороолол доторх 140 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг устгасан байна. Харин энэ сарын 01-нээс эхэлсэн хоёрдугаар шатанд нийслэлийн 9 дүүргийн 505 байгууллага, аж ахуйн нэгж, 162 Сууц өмчлөгчдийн холбоо орчны зэрлэгээ хийжээ. Цэвэрлэсэн шарилж нь харшил үүсгэдэг болхыг эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл