8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байхыг анхааруулж байна

2016-08-24 16:00:00

Сүүлийн хэдэн өдөр зарим аймгуудад цас орсон талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон билээ. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Завхан аймгийн Отгон суманд  цас орсон юм. Тэгвэл  өчигдөр, уржигдар, Хөвсгөл, Булган аймагт цас оржээ. Үүнийг мэргэжлийн байгууллага энэ жил өвөл нэлээд эрт хүйтрэх төлөвтэй байгаа гэдгийг анхааруулсан байна. Мөн Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч зарим аймагт хур тунадас орно гэдгийг анхааруулж байна. Тиймээс орон нутгийг зорих иргэд  цаг агаарын гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байх, бэлтгэлтэй байхыг сэрэмжлүүлж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл