Энэ сарын 23-нд Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид 2 удаа дэлбэрэлт болж 1 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархаджээ. Мөн наймдугаар сарын 12-нд Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран мужуудад 9 удаа дэлбэрэлт болж, 4 хүн амь үрэгдэж, 36 хүн бэртэж, гэмтсэн байна. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгажээ. Дэлбэрэлт болсон дээрх мужуудад гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог аж. Тиймээс Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын иргэдийг Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
ГХЯ-наас сэрэмжлүүлэг хүргүүллээ
2016-08-24 16:07:00